images

Улаанбаатарын хоёр иргэн Улсын аварга малчин цол хүртэв

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-01-29


   Өнгөрөгч 17-ны өдөр гаргасан Засгийн газрын 30 дугаар тогтоолын дагуу Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын алдартнуудыг тодруулсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зарлалаа. Үүнд, Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермерүүдийг шалгаруулсан бөгөөд нийтдээ 240 хүн цол хүртсэн байна. Улсын аварга малчин цолыг 21 аймаг тус бүрээс дунджаар 8-10 хүнд хүртээсэн бол Говьсүмбэр аймгийн гурав, Дархан-Уул аймгийн тав, Орхон аймгийн хоёр малчин энэ цолын эзэн болжээ. Увс аймгаас хамгийн олон буюу 12 малчин энэ цолыг хүртсэн байна. Нийслэлээс хоёр хүн энэ цолыг хүртсэн нь Багануур, Багахангай дүүргийн иргэд байв. 16 аймгийн 18 малчин Улсын хошой аварга болсон бөгөөд Булган, Сүхбаатар аймгаас тус бүр хоёр ийм цолтон төржээ. Улсын аварга саальчин 12 төрсний хоёр нь Архангай, мөн хоёр нь Хөвсгөл аймгийнх байна. Улсын аварга фермер цолыг 14 хүнд хүртээсний тав нь нийслэл Улаанбаатар хотынх ажээ.   

Гэрэл зургийн эх сурвалж: Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.