images

ОХУ-д анх удаа цоохор ирвэсийн бүрэн тооллого хийнэ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-01-29


   ОХУ-д цоохор ирвэс нутагладаг дөрвөн бүс нутагт түүхэндээ анх удаа бүрэн тооллого хийх гэж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ. Эдгээр нутаг нь Алтайн Бүгд Найрамдах Улс, Тува, Буриад, Красноярскийн хязгаар бөгөөд тооллогыг ОХУ-д цоохор ирвэс хамгийн ихээр нутагладаг Сайлюгемийн үндэсний байгалийн цогцолбор газар удирдан зохион байгуулах ажээ. Алтайн Бүгд Найрамдах Улсын нутаг дахь тус цогцолбор газрын орлогч захирал Денис Гуляевийн хэлснээр, ирэх хоёрдугаар сард эхлэх тооллого бүтэн сар үргэлжилж, нэгдсэн дүн дөрөвдүгээр сарын сүүлээр гарна гэнэ. Өмнө нь хийсэн тооллогод Красноярскийн хязгаар хамрагдаж байгаагүй бөгөөд тус хязгаарт байдаг Саяно-Шушенскийн дархан цаазат газарт ойролцоогоор 11 толгой ирвэс байгаа нь тогтоогдсон тул тооллогын хүрээг өргөтгөж, ирвэс нутагладаг дөрвөн нутгийг анх удаа бүрэн хамруулж буй нь энэ ажээ. Эрдэмтэд ирвэсийн зэрэгцээ түүний гол идэш болох аргалийг давхар тоолох гэнэ. 2015 онд хийсэн анхны өргөн хэмжээний тооллогоор ОХУ-д 53-56 ирвэс байгааг тогтоосон бол өнөөдөр 70-90 толгой бий хэмээн таамаглаж байгаа аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.