БНСУ: Хогийн цэг дээрээс 30 сая вон олджээ
Анд нөхдийн мэдээ
2024-02-02
БНСУ-ын Инчеон хотын хогийн цэгээс тавин мянгатын дэвсгэртээр багцалсан олон арван сая вон олджээ. Тухайн үед хог ачиж байсан ажилтан хогон дунд 50 мянгатын дэвсгэртүүд байхыг олж хараад цааш ухаж үзэхэд олон боодол мөнгө гарч ирсэн байна. Зарим мөнгөн дэвсгэртүүд урагдаж, норж гэмтсэн байсан аж. Тиймээс хогийн цэг дээр хяналт тавьж байсан байцаагч болон ажилчид зохих журмын дагуу цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдсэнээр Гомдан дүүргийн цагдаагийн хэсгийн албан хаагчид ирж үзлэг хийж нийт 29 сая вон цуглуулж авсан байна. Улмаар тус мөнгөний уутанд байсан хадгаламжийн дэвтрээр шалгахаж үзэхэд мөнгөний эзэн нь тус хотод оршин суух хаягтай Б гэгч болох нь тогтоогджээ. Гэтэл иргэн Б хоёр жил орчмын өмнө нас барсан байсан бөгөөд ар гэрийнхэн нь талийгаачийн эд зүйлсийг цэгцэлж байхдаа түүний хадгалсан бэлэн мөнгийг андуурч хог болгон хаясан гэж таамаглаж байна. Цагдаагийн байгууллага хогийн цэгээс олдсон мөнгийг ар гэрийнхэнд нь журмын дагуу хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.