Японы “Sony”, “Hitachi” компаниуд ажилтан солилцох өвөрмөц туршилт хэрэгжүүлж эхлэв
Анд нөхдийн мэдээ
2024-02-02
Японы “Sony” болон “Hitachi” компани хамтран нэгэн өвөрмөц туршилтыг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь нэг талынх нь үндсэн ажилтан нөгөө компанидаа тодорхой хугацаанд ажилласнаар нэмэлт орлоготой болох, ажлын туршлага хуримтлуулах боломжийг нээж өгч байгаа аж. Тухайлбал, “Sony” компанид хиймэл оюун ухаан (AI) хөгжүүлдэг инженер долоо хоногт нэг удаа “Hitachi” компанид очиж ажиллах ажээ. Энэ нь өрсөлдөгч компанийнхаа ажлын туршлагаар дамжуулан ажилчдынхаа чадавхийг дээшлүүлэх, түүнийгээ компанийн инноваци болгон ашиглах өвөрмөц оролдлого юм. Энэхүү туршилтыг эхний ээлжинд цөөхөн ажилчдад зориулж гурван сарын турш хэрэгжүүлээд, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх ажээ. Энэ хүрээнд “Sony” компани электроникийн болон хагас дамжуулагчийн шинэ салбарууддаа “Hitachi” компаниас инженерүүд болон бизнес төлөвлөгчдийг ажилд авахаар төлөвлөж байна. Энэхүү туршилт Японд нэлээд өргөжиж дээрх хоёр компани төдийгүй “Kirin Holdings”, “Meiji Holdings”, “Japan Tobacco Industry” зэрэг 27 компани өнгөрсөн сараас эхлэн ажилтан солилцох туршилтыг нэвтрүүлээд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.