images

Европын холбооноос Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнд Швейцар улс нэгдэн орлоо

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-02


   ОХУ-аас алмазыг импортлохыг хориглосон Европын холбооны хориг арга хэмжээнд Швейцар улс нэгдэн орлоо. Швейцарын холбооны улсын Засгийн газар өнгөрсөн сарын 31-ний өдөр мэдэгдэл гаргаж Европын холбооны 12 дахь хориг арга хэмжээг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна. 12 дахь удаагийн хориг арга хэмжээ гэдэгт байгалийн болон хиймэл алмаз импортлохыг хориглох тухай тусгасан бөгөөд үүнд бусад улсад боловсруулсан Оросын алмаз, орос алмаз агуулсан үнэт эдлэл зэрэг багтаж байгаа ажээ. ОХУ улс дэлхийн алмазын үйлдвэрлэлийн гуравны нэг орчим хувийг эзэлдэг бөгөөд нэг жилийн экспортоос 4 тэрбум гаруй доллар олдог гэсэн мэдээ бий. Энэ нь барууны орнууд Оросын түрэмгий дайн хийх чадварыг сулруулахын ийм алхам хийж байгааг мэргэжилтнүүд онцолсон байна. Төвийг сахисан орон болох Швейцар дотооддоо үйлдвэрлэсэн зэвсгийг дайны бүс болоод буй Украинд нийлүүлэхийг хориглодог ч барууны орнуудын Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг байнга хүлээн зөвшөөрч иржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.