images

Хятад: 77, 86 настай хос 100 гаруй марафонд гүйжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-02-02


   Хятадын нэг гэр бүлийн хоёр болох нөхөр 86 настай Хү Юнфү, эхнэр 77 настай Ван Жанмин нар хамтдаа 100 гаруй марафонд гүйснийг CCTV мэдээллээ. Жил бүрийн марафонд гүйж, эрүүл мэнддээ анхаарах болсон тэд өнгөрсөн оны сүүлд Хэфэй олон улсын марафонд гүйжээ. Улмаар Хү 21.09 км замыг 2 цаг 20 минутад туулсан байна. Тэд марафончдын дунд хэдийнэ "од" болсон бөгөөд төрөл бүрийн спортын уулзалтад түрүүлсээр 200 гаруй медальтай болсон гэнэ. Мөн гэрийнхээ нэг өрөөг медаль, сертификат, тэмцээнд оролцож байх үеийнхээ зургаар тохижуулжээ. Эхнэр Ван нь 20 жилийн өмнөөс найзынхаа зөвлөсний дагуу гүйж эхлээд 1997 онд нөхрөө тэтгэвэртээ гарахад нь хамтдаа гүйдэг болсон аж. Улмаар Хү 200 метрт арай чүү гүйдэг байснаа сайжирч, бүр тактиктай болж бие нь чангаран холын зайд гүйх болсон гэнэ. Тэд гэрийнхээ ханан дээр “Амьдрал бол марафон” гэж бичүүлжээ. Мөн бие биедээ үргэлж гүйж, алмаазан хуримаа хийхээ амласан байна. Өдөр бүр 10 км гүйж бэлтгэлээ хангадаг тэд гүйх нь эрүүл мэнд, аз жаргалаас гадна урт удаан хамтын амьдралын эхлэл болдгийг өөрсдөөрөө үлгэрлэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.