Хятад эр охиноо сургуулиас нь жижиг онгоцоор тосов
Анд нөхдийн мэдээ
2024-02-02
Өмнөд хөршийн хаврын баяр буюу Сар шинийн амралт нэгдүгээр сарын 26-нд эхэлж гэрээсээ хол ажилладаг, сурдаг хүмүүс гэртээ буцан бүх төрлийн нийтийн тээврийн ачаалал нэмэгдээд байна. Тэгвэл Аньхуй мужийн нэгэн эр долоон настай охиноо Луань хот дахь сургуулиас нь авч тосгон өөдөө харихдаа жижиг далавчтай агаарын хөлгөөр нисжээ. Ван овогт тэр эр нисгэгчийн сургалтын багш, нислэг хийх эрхийн үнэмлэх олгодог нэгэн аж. Тиймдээ ч үе үе нисдэг тэргээр ийш тийш аялдаг бөгөөд өмнөх жилүүдэд ч мөн л охиноо онгоцоор тосон харьж байсан гэнэ. Тэд бүхээгтээ хоёр суудлаас гадна ачааны хэсэгтэй нисдэг тэргээр Луань хотоос Лишин тосгон хүртэл 50 минут явжээ. Энэ хоёрын хооронд машинаар гурван цаг гаруй явдаг байна. Мөн тэдний амьдардаг тосгоны ойролцоо онгоц газардах бааз байдаг ажээ. Ван “Би нислэг хийхээсээ өмнө хөөрөх цагаа Хятадын Иргэний нисэхийн газар болон бусад холбогдох байгууллагад мэдэгдэж, нислэгийн зам тодорхой болсныг баталгаажуулсны дараа нислэгээ эхэлдэг" гэжээ. Хүмүүс түүний цахим хуудаснаа байршуулсан бичлэгийг үзээд "Хүүхдийг ингэж авч явах нь аюултай" гэсэн ч тэр “Охиноо цэцэрлэгт байхаас нь ингэж авч явсан” хэмээн хариу өгсөн байна. Мөн нислэг нь маш зөөлөн учраас охин нь нойр авч амждагийг ч дурджээ. Харин зарим хэрэглэгч “Нисдэг тэргээр явах миний хүүхдийн мөрөөдөл”, “Намайг замын түгжрэлээс аварч нисдэг тэргээрээ гэрт минь хүргээч” гэх зэргээр сэтгэгдлээ үлдээсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.