images

Криштиану Рональду эхнэрийнхээ төрсөн өдрөөр ямар бэлэг барив?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-05


   Алдарт хөлбөмбөгчин Криштиану Рональду эхнэрийнхээ 30 насны төрсөн өдрөөр асар өндөр үнэтэй бугуйн цаг бэлэглэжээ. Түүний эхнэр Жоржина Родригес өнгөрсөн сарын 27-нд төрсөн өдрөөрөө хүүхдүүдтэйгээ Мальдивт аялсан зураг болон бэлгийн цагийнхаа зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бөгөөд ягаан оосортой, урд талдаа алмаазан шигтгээтэй дижитал цагийн зургийн доор "Баярлалаа, хайрт минь" гэж бичжээ. "Jacob & Co" брэндийн энэхүү цаг нь 100 мянган долларын үнэтэй ажээ. К.Рональду уг цагийг эхнэртээ зориулж захиалгаар хийлгэсэн байна. “Jacob & Co” компани нь 1986 онд Нью-Йорк хотод Жейкоб Арабогийн үүсгэн байгуулсан үнэт эдлэлийн компани бөгөөд 2002 оноос цаг үйлдвэрлэж эхэлжээ. Испани гаралтай загвар өмсөгч Ж.Родригес нь тансаг хэрэглээний “Gucci” компанид ажиллаж байхдаа К.Рональдутой танилцжээ. Тэрбээр 2021 оны аравдугаар сард ихэр хүүхэд тээж байсан ч төрүүлэх явцад ихрүүдийн нэг нь эндэж нэг охин эсэн мэнд төрсөн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.