АНУ-ын Засгийн газраас малчдад 680 сая төгрөг олголоо
Чихэнд чимэгтэй
2024-02-05
АНУ-ын Засгийн газар USAID буюу Олон улсын хөгжлийн агентлагаараа дамжуулан Монголын Улаан загалмай нийгэмлэгт 680 сая төгрөг (200 мянган доллар) олголоо. Уг хөрөнгийг цас зудын улмаас хохирсон малчдад туслахад зарцуулах бөгөөд тусламж нь өвс тэжээл, шатахуун, бэлэн мөнгө байж болох ажээ. Монгол орны нутаг дэвсгэрийн 90 хувь их цастай байгаагийн улмаас 18 мянга гаруй малчин отор хийж байна. Зудад нийт малчдын 50 хувь өртөж, 217 мянган малчин малгүй болох эрсдэлтэй байгаа аж. Тус байгууллага 2010 оноос хойш эрсдлийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд манай улсад найман сая долларын тусламж үзүүлээд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.