images

Ташкент: Монголын баг хүндийг өргөлтийн Азийн аваргааас эхний медалиа хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-07


   Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ААШТ-ий эмэгтэйчүүдийн 64 кг-ийн жинд өрсөлдсөн Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ануужин огцом өргөлтөөр -91 кг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ. Энэ жинд Хойд Солонгосын тамирчин түрүүлсэн бол Тайвань, Өмнөд Солонгос улсын тамирчид хүрэл медаль хүртсэн байна. Манай тамирчин Г.Ануужингийн хувьд 2022 онд хүрэл, 2023 онд алт, 2024 онд мөнгөн медаль хүртсэнээр гурван жил дараалан тивийн аваргаас медаль авав. “Парис-2024” зуны Олимпын наадмын эрхийн оноо олгох тус тэмцээнд 30 гаруй орны шилдэг туйванчид өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 14 тамирчин оролцож байна. Монголын хүндийг өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд ААШТ-ээс өмнө нь есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл медаль хүртэж байв. Энэ сарын 1-нд эхэлсэн тэмцээн 12-ныг дуустал үргэлжилнэ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.