images

Хөвсгөл: Сэргээн нутагшуулж буй зэрлэг гахай зургаан тоорой гаргажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-07


   Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Булган хайрхан баян сүрэг хоршоо"- ноос 2 настай эр бодон нэгийг, 2 настай мэгж хоёрыг, 1 настай эм тоорой нэгийг, 5 сартай эр тоорой хоёрыг нийт таван зэрлэг гахайг 2023 оны наймдугаар сард Хөвсгөл аймгийн Рашаант сумын Дулаанхаан ууланд нутагшуулжээ. Уг ажлыг Рашаант сумын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн М.Билэгдэмбэрэл санаачилж орон нутгийн нөхөрлөлтэй хамтран хийж байгаа ажээ. Зэрлэг гахай нь олон улсын хэмжээнд "Ховордож болзошгүй", бүс нутгийн хэмжээнд "Устаж болзошгүй" хэмээн үнэлэгдсэн амьтан билээ. Тэгвэл байгальд дасан зохицуулах, ая тухтай өвөлжүүлэх зорилгоор дулаан хашаа, саравчийг Рашаант сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасаг, “Дулаан хаан" нөхөрлөлийнхөн хамтарч барьж өгчээ. Харин аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 10 шуудай улаан буудайг хүлээлгэн өгсөн байна. Сонирхуулахад, сэргээн нутагшуулж буй нэг мэгж зургаан тоорой гаргасан тарга хүч сайн өсөн бойжиж байгааг Хөвсгөл аймгийн Байгаль орчны газраас мэдээллээ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Orc

    muusain l@lruud uursduu idchih baih daa... zailuul, hairan zerleg gahai!

    2024-02-08

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.