images

“Бүргэдийн баяр-2024” гуравдугаар сард болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-08


   Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор 18 дахь жилдээ "Бүргэдийн баяр"-ыг зохион байгуулах гэж байна. "Бүргэдийн баяр-2024" арга хэмжээ гуравдугаар сарын 9-10-ний өдрүүдэд "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт болно. Баярын үеэр Казах үндэстний ардын урлагийн тоглолт; бүргэдтэй парад (хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах); бүргэдээр шырга /хиймэл өгөөш/ бариулах тэмцээн; бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах тэмцээн; Казах үндэсний тоглоом (көкпар буюу тулам булаалдах, тенге илу буюу газраас зоос шүүрэх тэмцээн); морьтон баатрын шоу тоглолт; харцага, шонхор шувуудын тоглолт болно. Дашрамд дурдахад, "Бүргэдийн баяр" Улаанбаатар хотод анх 2008 онд болоход Баян-Өлгий аймгаас 20 гаруй бүргэдчин оролцож, бүргэдээ биедээ дасгасан байдал, ан агнахад сургасан байдлаа олон нийтэд танилцуулж байжээ. Энэ үйл явдлаас хойш уг арга хэмжээг Улаанбаатар хот болон Баян-Өлгий аймагт жилд хоёр удаа зохион байгуулдаг болсон ба ирж сонирхдог гадаад, дотоодын иргэдийн тоо ч жил бүр өсөн нэмэгдэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.