БНХАУ-аас малчдад 33 сая төгрөгийн тусламж үзүүлнэ
Чихэнд чимэгтэй
2024-02-08
БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас Архангай аймагт 33 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр боллоо. Монгол улс, БНХАУ хооронд найрамдалт харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд тус улсаас цагаан зудын гамшигтай тэмцэхэд зориулж, өвөлжилт хүндэрсэн Архангай, Дорнод аймгуудад мөнгөн тусламж үзүүлэхээр болсон юм. Энэхүү тусламжийг Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан цас зудын улмаас хохирсон 50 малчин өрхөд олгох юм байна. Түүнчлэн АНУ-ын Засгийн газар Олон улсын хөгжлийн агентлагаараа дамжуулан Монголын Улаан загалмай нийгэмлэгт 680 сая төгрөг олгосон билээ. Уг хөрөнгийг малчдад өвс тэжээл, шатахуун, бэлэн мөнгө хэлбэрээр түгээх юм. Монгол орны нутаг дэвсгэрийн 90 хувь их цастай байгаагийн улмаас 18 мянга гаруй малчин отор хийж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.