Төрийн банк: “Миний Монгол” үзэсгэлэн 27 өдөр үргэлжиллээ
Чихэнд чимэгтэй
2024-02-13
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк, "Глобал Эвент" компанитай хамтран "Хүннү Молл" худалдааны төвд зохион байгуулсан “Миний Монгол” үзэсгэлэн 27 өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тус үзэсгэлэнд бүх аймаг сумдын Төрийн банкны инкубатор төвийн бойжигч, жижиг дунд бизнес эрхлэгчид оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд таниулан сурталчилжээ. Хоёр дахь жилдээ болж буй тус үзэсгэлэнд Сар шинийн гарын бэлэг, тавгийн идээ, үндэсний дээл хувцас зэрэг 200 гаруй жижиг дунд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан байна. Энэхүү үзэсгэлэнг худалдааг зохион байгуулснаар Төрийн банк жижиг, дунд бизнес эрхлэгч харилцагчдаа дэмжих, үйлдвэрлэгч хэрэглэгчдийг хооронд нь холбох, бизнесийн цар хүрээг тэлэхэд тодорхой дэмжлэг болсон гэж албаныхан үзэж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.