Хакүхо М.Даваажаргалын бага охин аавынхаа зохиосон тэмцээнд байр эзлэв
Чихэнд чимэгтэй
2024-02-13
Японы Токио хотноо өнгөрөгч ням гарагт болсон “Dream Girls Cup” сүмо бөхийн тэмцээнд "Мияагино" дэвжээний ахлах дасгалжуулагч Хакүхо М.Даваажаргалын бага охин, долоон настай Маюүха дэд байр эзэллээ. Бага, дунд, ахлах сургуулийн охидын дунд анх удаа болсон уг тэмцээнд 200 хүүхэд оролцсоны дунд, сар гаруйн өмнө байгалийн гамшигт өртсөн Ишикава мужийн хүүхдүүд багтжээ. Уг тэмцээнийг Хакүхогийн "Мияагино" дэвжээ дэмжин ажиллаж байгаа бөгөөд ёкозүна энэ тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бодолтой байгаагаа хэлсэн байна. М.Даваажаргал, Вада Саяако нар 2007, 2008, 2011, 2016 онд төрсөн дөрвөн хүүхэдтэйн отгон нь Маюүва юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.