images

Төрийн туульч Э.Баатаржав Энэтхэгийн алдарт дуучинтай хамтрав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-02-13


   Энэтхэгийн алдарт дуучин, Болливүдийн жүжигчин Мохит Чаухан “Musafir” нэрт шинэ цомгийнхоо “Duur” дууг Монголын Төрийн туульч Э.Баатаржавтай хамтран дууллаа. 2022 оны зургаадугаар сараас Энэтхэг дэх Монголын соёлын элчээр ажиллаж байгаа М.Чаухан “Магадгүй Монгол, Энэтхэгийн анхны соёл урлагийн хамтын ажиллагаа энэ болж байна” хэмээн ярьжээ. Уран бүтээлчид хамтын бүтээлээ хоёр өдрийн өмнө “YouTube” сувагт байршуулсан нь одоогийн байдлаар гурван сая үзэлттэй болоод байна. Мөн тэд Шинэ Дели хотноо дууны нээлтийг хийсэн юм. Сонирхуулахад, хоёр улсын соёлын харилцааг хөгжүүлэхээр гаргаж буй “Musafir” цомог амьдрал, хайрын философи, аялал, нөхөрлөл зэрэг эерэг утга бүхий арван дуутай аж. Уг арван дууны зургааг Монголын уран бүтээлчидтэй хамтран амилуулсны гурвыг Э.Баатаржавтай хамтран бүтээжээ. Улмаар хамгийн түрүүнд цацсан дуу нь "Duur" болсон байна. Энэ дуун дээр туульч Э.Баатаржав ихэл хуур тоглож, монгол хэлээрээ өөрийн зохиосон шүлгээр дуулав. Тэрбээр Ховд аймгийн Дуут сумын харьяат үе дамжсан туульч юм. Мөн дууны клипний зургийг Энэтхэгт авчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.