images

Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворууд эх орондоо ирлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-02-19


   АНУ-аас энэ сарын 16-ны өдөр Монголоос гаралтай зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг Улаанбаатар хотод авчирлаа. Манай улс АНУ-тай “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх тухай гэрээ”-г өнгөрсөн оны тавдугаар сарын 23-нд байгуулж, уг олдворыг хамтран судлах зорилгоор энэ сарын эхээр Улаанбаатар хот руу тээвэрлэсэн юм. Улмаар эх орондоо ирсэн тус олдворуудыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. АНУ-д хууль бусаар аваачсан Монголоос гаралтай палеонтологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгох ажил 2012 оноос эхлэлтэй. Энэ удаагийн олдворуудын дунд үлэг гүрвэлийн “Tyrannosauridae”-ийн бүлд хамаарах “Alioramus” хэмээх зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог, хамгийн сайн хадгалагдсан яс байгаа гэнэ. АНУ Монгол руу зургаа дахь удаагаа олдвор буцааж байгаа нь энэ бөгөөд нийт 70 гаруй динозаврын яс Монголд ирүүлээд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.