images

Дуучин Мадоннагийн цоглог төрх үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-21


   Поп од дуучин Мадонна Сиэтл хотод болсон тоглолтон дээрээ 1986 онд гаргасан хит дуу болох "Open Your Heart" дуугаа дуулж байхдаа сандалтайгаа унажээ. Тэрбээр хар өнгийн сандал дээр завилан суугаад, түшлэгээ налан дуулж байв. Бүжигчин бүсгүй түүнийг сууж байсан сандалтай нь чирэн тайзны төв рүү гүйж байгаад халтирч унасан бөгөөд Мадонна ч мөн сандалтайгаа хойш унажээ. Гэвч дуучин шалан дээр унасан байхдаа ч микрофоноос гараа салгалгүй үргэлжлүүлэн дуулахыг оролдсоор байв. Дараа нь тэрбээр хөгжилтэйгөөр инээж, даруй босон сандал дээр суугаад дахин дуулсан байна. Энэ явдлыг харсан цахим хэрэглэгчид түүнийг уухайлан дэмжиж “Мадонна бол жинхэнэ мэргэжлийн уран бүтээлч”, “Хэн ч Мадоннаг зогсоож чадахгүй” гэх мэт бахдан таашаасан сэтгэгдэл үлдээжээ. Өдгөө 65 настай дуучин хүчтэй унасан ч өвдөж гэмтсэн шинжгүй, цовоо цоглог инээж баясан дуулсаар байсан нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг ийнхүү хөдөлгөсөн байна. Мадонна удахгүй Канадын Ванкувер хотноо тайзнаа гарсныхаа 40 жилийн ойд зориулсан тоглолтыг хийнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.