Хятадын BYD компани “Ferrari”-гаас хурдан машин бүтээжээ
Анд нөхдийн мэдээ
2024-02-28
Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD компани “U9” нэртэй шинэ загварын автомашинаа танилцууллаа. Энэ нь өнгөрсөн жил зарласан “Yangwang” тансаг зэрэглэлийн брэндийн нэг хэсэг бөгөөд 1.68 сая юань буюу 233 мянган доллароос үнэ нь эхэлж байна. Учир нь, уг машин 2.36 секундэд 100 км хурдлах чадалтай. Энэ нь “Ferrari” компанийн 2.5 секундэд 100 км хурдалдаг “SF90 Stradale” хайбрид хөдөлгүүртэй машинаас илүү хурдан гэсэн үг юм. Тодруулбал, “U9” нь цагт 309.19 км зам туулах хурдтай аж. Тиймээс бусад загвараасаа өндөр үнээр борлуулна. Өнгөрөгч онд гурван сая гаруй машин борлуулсан BYD компанийн хувьд машинуудынх нь дундаж үнэ 73800 юань байдаг. Тус компанийн хөгжүүлдэг DiSus-X ухаалаг удирдлагын систем, “e4 Platform”-оор тоноглосон, LFP буюу лити-төмрийн фосфат батарейтай, хурд, хүч ихтэй энэ машиныг ирэх зунаас борлуулна гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.