Дуурийн дуучин Э.Амартүвшин эх орондоо дуулна
Чихэнд чимэгтэй
2024-03-01
Дуурийн дуучин Э.Амартүвшин энэ сард эх орондоо ирэхээр болжээ. Тэрбээр ирэх 9-ний өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын 60 жилийн ойн хүрээнд тайзнаа толилуулах Ж.Вердийн “Макбет” дуурьд УДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран тоглоно. У.Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн "Макбет" дуурь нь Ж.Вердийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг билээ. Э.Амартүвшин 12 дугаар сард Австри улсын Вена хотод "Риголетто" дуурийн 100 дахь удаагийн тоглолтод оролцохоор төлөвлөсөн бөгөөд өмнө нь 99 удаа тоглохдоо Буриад, Герман, Итали, Бельги, Сингапур, Испани, Австрали, Англи зэрэг дэлхийн есөн улсын 25 хотод очиж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.