Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн аварга баг Азийн лигт өрсөлдөнө
Чихэнд чимэгтэй
2024-03-01
Монголын сагсан бөмбөгийн лигийн аварга баг Азийн аваргуудын лигт өрсөлдөх болсныг Дэлхийн сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ноос өчигдөр албан ёсоор зарлалаа. Монголын сагсан бөмбөгийн холбоо монгол клубүүд, лигийн аваргаа оролцуулах хүсэлтээ өнгөрөгч оны наймдугаар сард болсон Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны чуулганы үеэр албан ёсоор тавьсан билээ. Улмаар өнгөрсөн сард FIBA-тай гэрээ байгуулж, Азийн лигийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатыг ирэх дөрөвдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд эх орондоо зохион байгуулах эрхийг авсан бөгөөд ингэснээр уг тэмцээнд хоёр багаа оролцуулах давуу эрхтэй болсон юм. Тиймээс Үндэсний дээд лигийн 2023-24 оны улирлын финалд үлдсэн багууд уг шатанд шууд оролцоно. Харин хоёрдугаар шатны тэмцээн Индонезид болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.