Японы алдарт тамирчин Оотани Шоохэй хуримаа хийснээ зарлав
Анд нөхдийн мэдээ
2024-03-04
“Los Angeles Dodgers” багийн япон бэйсболчин Шоохэй Оотани хүнтэй гэрлэж хуримаа хэдийнэ хийсэн гэдгээ өнгөрөгч пүрэв гарагт буюу хоёрдугаар сарын 29-нд зарлалаа. Америкийн бэйсболын лигийн үнэ цэнтэй тоглогчоор хоёр удаа шалгарсан, Японы хамгийн алдартай тамирчин тэрбээр эхнэрийнхээ нэрийг ил болгоогүй ч энэ тухай мэдээгээ албан ёсны “Instagram” хаягтаа хуваалцсан байна. Тус платформд долоон сая дагагчтай тэрбээр “Тамирчин хүнийхээ хувьд би "Dodgers” багтайгаа ээлжит шинэ цувралаа эхлүүллээ. Харин хувь хүнийхээ хувьд шинэ амьдралын шан татсанаа үүгээр зарлаж байна. Тэр маань япон хүн, надад маш эрхэм нандин нэгэн. Гэрлэсэн гэдгийг маань хүмүүс мэдээсэй гэж бодлоо, би” хэмээн бичжээ. Улмаар баасан гарагт хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Хуримласан өдрөө зарлах шаардлагагүй гэж бодож байна” гэв. Өдгөө 29 настай Оотани өнгөрөгч 12 дугаар сард “Dodgers“ багтай арван жилийн хугацаатай 700 сая долларын гэрээ байгуулсан нь түүхэн дээд амжилтыг эвдсэн явдал болсон юм. Ингэснээр тэрбээр дэлхийн хамгийн өндөр цалинтай тамирчдын нэг болсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.