images

Алексей Навальныйн оршуулга дээр "Терминатор 2" киноны хөгжим эгшиглэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-04


   Шоронд учир битүүлгээр нас барсан Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг оршуулах үед "Терминатор 2" киноны хөгжим эгшиглэсэн байна. А.Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Х хуудсаараа дамжуулан талийгаачийг хөдөөлүүлж буй 26 секундын бичлэгийг нийтэлсэн бөгөөд бурхан болооч амьд ахуйдаа “Терминатор 2” киног дэлхийн хамгийн шилдэг кино гэж үздэг байсан тул уг хөгжмийг оршуулах ёслол дээр эгшиглүүлсэн тухай мэдээлсэн байна. Оршуулгын газарт орж чадаагүй иргэд түүний гэрэл зургаар дурсгалын хөшөө босгон хүндэтгэл үзүүлжээ. Эмгэнэл илэрхийлж буй иргэд “Орос эрх чөлөөтэй болно”, “Путингүй Орос” зэрэг уриа лоозон барин гашуудсан байна. YouTube суваг дээр нийтлэгдсэн оршуулах ёслолын бичлэгийг 250 гаруй мянган хүн үзжээ. А.Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш өөрийн YouTube сувгаар сүм болон оршуулгын газарт ирсэн хүмүүст талархал илэрхийлээд А.Навальныйг дэмжигчдийг одоо ч, ирээдүйд ч тэмцлээсээ ухрахгүй байхыг уриалсан байна. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков А.Навальныйг оршуулах ёслолын дараа жагсаал цуглаан болж болзошгүйг хэлээд "Зөвшөөрөлгүй бүх цуглаан хууль бус" хэмээн анхааруулжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.