images

Жэймс Бондын тухай сонирхолтой зурвас олджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-04


   Саяхан Францын Нормандын эрэгт байрладаг Британийн хааны колони Жерси арал дээрх Элизабэт шилтгээнээс "007 Жэймс Бонд" гэж бичсэн сонирхолтой зурвас олдсон тухай ВВС агентлаг мэдээлэв. Тус арлын соёлын өвийг хамгаалдаг “Jersey Heritage” буяны байгууллага 400 жилийн настай уг шилтгээнд засвар хийж байхдаа зурвасыг олсон бөгөөд офицерын байрны нэгдүгээр давхрын ханын зууханд байсан аж. Уг тэмдэглэлд “007 Жэймс Бонд. 1966 оны хоёрдугаар сарын 26. Жич, Нууц агент. Хэнд ч бүү хэл" гээд, ар талд нь “Э.А.Blampid" гэж гарын үсэг зурсан байжээ. Энэхүү тэмдэглэл дээр бичсэн огноо нь 007 цувралын дөрөв дэх кино болох "Аянгын бөмбөг" нээлтээ хийснээс хойш хоёр сарын дараа гэж хэвлэлүүд мэдээлжээ. Мөн 1966 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн сонины дугаар уг зурвасын хамт олдсоныг энэ тэмдэглэлийг бичсэн хүн хэзээ бичсэнээ нотлох үүднээс хавсаргасан гэж таамаглаж байна. Завсарын ажилд оролцсон археологич Харви Долан “Үүнийг бичигч нь Жэймс Бондын үнэнч шүтэн бишрэгч байсан нь тодорхой” гээд “1960-аад онд шилтгээнийг сэргээн засварлах үеэр хэн нэгэн үүнийг тэнд байрлуулсан бололтой” гэж тайлбарлав. Улмаар ард талын гарын үсгийг харахад үүнийг бичигч нь алдарт зураач Эдмунд Блэмпид байх магадлалтай гэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.