Тэрбумтны хүүгийн хуримын өмнөх баярт Рианна 19 дуу дуулав
Анд нөхдийн мэдээ
2024-03-04
Хөрөнгөөрөө Энэтхэг, Азид тэргүүлж, дэлхийд есдүгээрт ордог тэрбумтан Мукэш Амбанигийн бага хүү Анант Амбанигийн хуримын өмнөх гурван өдрийн үдэшлэгт дуучин Рианна урилгаар очиж дууллаа. Тэрбээр баярт ирсэн олны танил, алдартай, чинээлэг 1200 зочны өмнө бүтэн тоглолт хийсэн бөгөөд өртөг нь таван сая паундаас давах тухай "Foxnews", "The Independent Times" сонинд бичжээ. Рианна өнгөрөгч баасан гарагт Энэтхэгийн Жамнагар хотноо уг тоглолтоо хийж, 90 минутад 19 дуу дуулсан байна. Ийнхүү дуучин бүсгүй найман жилийн дараа амьд тоглолт хийснээс гадна анх удаа Энэтхэгт дуулжээ. Улмаар баярын өмнөх өдөр очсон бүсгүй тоглолтоо хийчхээд тэр өдрөө нутаг буцсан бөгөөд буцахдаа онгоцны буудал дээрх гэрэл зурагчид, шүтэн бишрэгчидтэйгээ найрсгаар зургаа даруулсан нь олны талархлыг хүлээгээд байна. Харин А.Амбанигийн хурим ирэх долоодугаар сарын 12-д болно. Өөрөөр хэлбэл, эхнэр болох бүсгүй Ридхака Мэрчанттай өнгөрсөн онд сүй тавьсан тэрбээр хуримаасаа дөрвөн сарын өмнө томоохон үдэшлэг хийж байна. М.Амбани 2018 онд охин Айша Амбанигийнхаа хуримд дуучин Бэйонсэг урьж дуулуулахдаа таван сая паунд төлсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.