images

Австрали улс Монголд 250 мянган долларын тусламж олгоно

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-03-04


   Монгол оронд нүүрлэсэн зудын улмаас үүссэн онцгой нөхцөл байдлыг харгалзан Австрали улс 250 мянган австрали долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо. Тусламжийн талаар Монгол улсад суугаа Элчин сайд Кэти Смит хэлэхдээ "Гуравдагч хөрш, хөгжлийн түншийн хувьд Австрали улс дэлхийн дулаарлаас үүдсэн байгалийн гамшгийн хор уршигтай тэмцэхэд Монгол улсад тусалсаар байх болно" гэжээ. Уг тусламжийг Монголын Улаан загалмай нийгэмлэг хүлээн авч малчин өрхүүдэд мөнгөн тусламж, өвс тэжээл, түлш, хүнсний дэмжлэг хэлбэрээр хүргэх юм. Өнгөрсөн зун Монголд болсон үерийн гамшигтай тэмцэхэд Австрали улс мөн 250 мянган австрали долларын тусламж үзүүлсэн билээ.  

Гэрэл зургийн эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.