images

Япон: Галт тэрэгний буудлын дэргэд хүүхэд асрах төв байгуулсан нь эрэлт ихтэй байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-04


   Сүүлийн үед төрөлт эрс багасаж буй Япон улсын Нагареяма хот бусад газруудаас ялгаатай нь хүн ам нь жил бүр нэмэгдэж байгаа хот юм. Тус улсын Засгийн газрын статистик мэдээллээр тус хот зургаан жил дараалан хүн амын өсөлтөөрөө 772 хотын дунд тэргүүлжээ. Өнгөрсөн онд 209,237 хүн тоологдсон нь 10 жилийн өмнөхөөс 40 орчим мянгаар нэмэгдсэн байна. Тиймээс хотын захиргаа хүүхэд асрах төвийн тоог хэд дахин нэмэгдүүлж, өнгөрсөн жил гэхэд 102 болгожээ. Улмаар Нагареямагаас Токио руу чиглэсэн хоёр том метроны буудал дээр хүүхэд асрах төв байгуулсан байна. Эцэг эхчүүд өглөө хүүхдүүдээ тус төвд хүргэж өгөөд метронд сууж ажилдаа явна. Улмаар орой метроны буудал дээрээс хүүхдээ аваад харихаар зохицуулагдсан энэ үйлчилгээ олны талархлыг хүлээж байна. Хэрэв эцэг эхийн ажил оройтохоор бол хүүхдийг нь 20 цаг хүртэл харж, хоол өгдөг ажээ. Нагареяма хотын энэ туршлага ойр орчмын хотуудад тархаж, одоо Японы 35 хот галт тэрэгний буудлын дэргэд хүүхэд асрах төв байгуулаад байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.