Гуравдугаар эмнэлэг Диабетийн төвөө шинэчлэв
Чихэнд чимэгтэй
2024-03-08
Улсын III төв эмнэлэгт өнгөрөгч лхагва гарагаас эхлэн “Чихрийн шижингийн сургалт, хөгжлийн төв” үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тус эмнэлэгт өмнө нь байсан Диабетийн төвийн чиглэл, үйл ажиллагааг өргөтгөн шинэчилж энэхүү төвийг байгуулсан байна. Тиймээс энэ төвийн сургагч багш, хоолзүйч, эмч нар чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдэд өөрийн хяналт, хоол, хөдөлгөөний дэглэм, нүдний угийн дурангийн шинжилгээг хийх замаар чихрийн шижингийн хяналтыг сайжруулах, хүндрэлийг эрт илрүүлж, сэргийлэх цогц тусламж үйлчилгээг үзүүлэх юм. 2015 оныг хүртэл III эмнэлэгт диабетийг цогц байдлаар эмчлэх төв байгаагүй юм. Чихрийн шижин өвчнийг эмчлэх гол ачаалал дотоод шүүрлийн эмч нарын нуруун дээр байжээ. Диабетийн анхны төвийг Данийн "Novo Nordisk" компанийн хөрөнгөөр тохижуулж байв. Ингэснээр чихрийн шижинтэй хүмүүсийг эмч, сургагч багш, хоолзүйч зэрэг олон мэргэжилтэн эмчлэх боломжтой болж байсан түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.