images

Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхэд ажиллах тангараг өргөлөө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-11


   Голланд улсын Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн 18 шүүгчийн тангараг өргөх ёслол гуравдугаар сарын 8-ны өдөр боллоо. Энэ дунд Монгол улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тангараг өргөв. Ингэснээр түүний есөн жилийн бүрэн эрх албан ёсоор хэрэгжиж эхэлж буй бөгөөд Олон улсын шүүхэд ажиллах анхны монгол шүүгч болж байна. Манай улсаас уг орон тоонд гурав дахь удаагаа өрсөлдсөний эцэст Д.Эрдэнэбалсүрэн сонгогдсон билээ. Эргэн сануулахад, АНУ-ын Нью-Йорк хотноо өнгөрсөн оны 12 дугаар сарын 4-14-ний өдрүүдэд болсон Олон улсын эрүүгийн шүүхийн 22 дугаар чуулганд тус шүүхэд 2024-2033 оны хооронд ажиллах зургаан шүүгчийг сонгох санал хураалт явуулж гишүүн орнуудын олонх нь Д.Эрдэнэбалсүрэнг дэмжсэн юм. Тэрбээр эхний санал хураалтаар ганцаараа 81 орны санал авсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.