images

Роберт Де Ниро: Дональд Трампын дүрд хэзээ ч тоглохгүй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-11


   Холливүүдийн нэрт жүжигчин Роберт Де Ниро ерөнхийлөгч асан Дональд Трампын дүрд хэзээ ч тоглохгүй гэж мэдэгдлээ. Тэрбээр HBO сувгийн "Bill Maher's Real Time" ток шоунд оролцох үеэрээ "Трампын дүрд тоглохгүй явж байгаад үхэх минь. Учир нь би түүнээс сайн зүйл олж харахгүй байна" гэжээ. Де Ниро ихэнхдээ мафийн толгойлогч, гэмт хэрэгтэн, алуурчин зэрэг сөрөг дүрийг чаварлаг бүтээж ирсэн бөгөөд Д.Трампад дургүй гэдгээ ийнхүү илэн далангүй илэрхийлээд зогсохгүй сонгуулийн үеэр Жо Байденыг дэмжихийг хүмүүст уриалсан байна. Улмаар Д.Трампыг “Бүдүүлэг хэрцгий, сэтгэцийн өөрчлөлттэй, хорлонтой нарциссист" гэх зэргээр хэлсэнд зарим үзэгч алга ташиж байжээ. Де Ниро 2018 онд “Tony Awards” шагнал гардуулах ёслолын үеэр тухайн үеийн ерөнхийлөгч Д.Трампыг "F" үсгээр эхэлсэн үгээр хэлж байсан удаатай. Дараа нь 2019 онд нэгэн ток шоун дээр мөн “Д.Трампад нударганы амт үзүүлсээр байна” хэмээн хэлж байв. Энэ мэт явдлаас болж Д.Трампын дэмжигч нэгэн этгээд нэрт жүжигчинд тэсрэх бодистой илгээмж хүртэл явуулж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.