Өмнөговь: Далангийн голд нүүдлийн шувууд иржээ
Чихэнд чимэгтэй
2024-03-20
Манай улсад 57 зүйлийн усны шувуу бүртгэгдсэн байдгаас хамгийн түрүүнд ангир шувуу нүүдэллэн ирдэг байна. Тэгвэл нүүдлийн шувуудын түрүүч Өмнөговь аймгийн Далангийн голд иржээ. Өчигдрийн байдлаар тус голд гунгар хун, халбага нугас, ногоохон нугас, зэрлэг нугас, шовтгор алаг нугас, хүрэн толгойт цахлай зэрэг олон зүйлийн шувуу ирснийг шувуу судлаач Х.Түмэндэлгэр цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэрбээр “Нүүдлийн шувуудыг үзэхээр очиж буй нутгийн иргэд шувуудад хэт ойртож үргээж айлгахгүй байж, дуран болон телескоп ашиглан алсаас харах нь зохимжтой” гэсэн байна. Сонирхуулахад, Сүхбаатар аймгийн Дарьганга суман дахь Дуут нууранд энэ сарын 15-ны өдөр хун шувууд ирснийг тус аймгийн тусгай хамгаалалттай газраас олон нийтэд мэдээлсэн юм. Хаврын улиралд тус нууранд хун шувуу бага багаар цугларсаар намар 500-600-уулаа болдог ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.