images

Солонгос профессор Монголын түүх, археологийн судалгааны ном гаргажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-25


   БНСУ-ын Соёлын их сургуулийн Археологийн тэнхимийн профессор Жон Сок Бэ "Монголын түүх, түүхэн дурсгалууд" нэртэй судалгааны ном хэвлүүлжээ. Уг номд 800 мянган жилийн өмнөх палеолитын үеэс өнөөг хүртэлх Монголын түүхийг он дарааллаар нь өгүүлжээ. Тухайлбал чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үе, төмөр зэвсгийн эхэн үе, Хүннү гүрний үе, Сяньбигийн үе, Түрэгийн үе, Уйгур, Киргизийн үе зэргээр ангилж, төлөөлөл болсон 58 томоохон эртний туурь, хиргисүүрийг танилцуулсан бөгөөд буга, зэрлэг гахай, хирс зэргийг дүрсэлсэн Хэнтий аймгийн нутагт орших Рашаан хадны сүг зургаас эхлээд буган чулуу, булш бунхан, хиргисүүрийн судалгаа багтсан байна. Мөн уг номонд булш, туурийн өнөөгийн байдал, малтлага судалгааны үр дүн, археологийн ач холбогдлын талаар тайлбар хийж холбогдох гэрэл зургуудийг хавсаргажээ. Солонгосын эртний Бохай улсын үеийн түүх болон умард нутгийн археологийн судалгааг олон жил хийсэн профессор Жон Монголын түүх, археологийн судалгааг хийхдээ 6000 орчим километр замыг туулсан тухайгаа ярьсан байна. Тэрбээр номынхаа тухайд "Зөвхөн Монголын түүх, археологийн чиглэлээр суралцаж буй оюутан, судлаачид төдийгүй Монголыг сонирхдог хүн бүхэнд хэрэгтэй судалгааны бүтээл" гэжээ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    😮

    2024-03-25

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.