images

НҮБ: Үерийн эрсдэлтэй 18 бүсэд ус хангамж, эрүүл ахуйн байгууламж барина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-02


  НҮБ-ын Хүүхдийн сан Япон улсын Засгийн газрын 1.8 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын 9 дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд ус хангамж, эрүүл ахуйг сайжруулах, хүн амыг авран хамгаалах албадыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Төслийн хүрээнд Онцгой байдлын газарт үерийн ус зайлуулах насосуудыг нийлүүлж, үерийн эрсдэлтэй 18 бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барихын зэрэгцээ иргэд олон нийтийг мэдлэг мэдээллээр хангах чиглэлээр эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 ажилтныг сургаж дадлагажуулах юм байна. Манай улс НҮБ-аас гаргасан судалгаагаар үерийн гамшгаас болж жилд дунджаар 24 сая ам.долларын хохирол амсаж, 92 иргэн амиа алддаг байна. 2023 оны үерт гэхэд зөвхөн Улаанбаатар хотод 2000 гаруй иргэн өртөж байсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.