Өвөр Монгол: Эртний ном, эх сурвалжийн дата бааз үүсгэлээ
Анд нөхдийн мэдээ
2024-04-03
Өвөр Монголд эртний ном, баримт бичгүүдийг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх зорилгоор дата бааз платформ бүтээжээ. Тус платформыг Өвөр Монголын их сургууль, Шинжлэх ухааны академи хамтран хөгжүүлсэн байна. Улмаар платформд 11281 бүтээлийг дижитал хэлбэрээр, эртний баримт бичгийг 1.163 сая зургаар оруулжээ. Энэ платформ нь эртний номуудын цогц менежментийн систем, олон хэлний эртний номуудын OCR систем, эртний номуудын бүрэн текстийг буцаан авах систем зэрэг долоон системийг нэгтгэсэн хиймэл оюун ухааны дэвшилтэт бүтээл аж. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаан нь зураг авах, текст таних, мэдлэгийн график бүтээх ба эртний номын агуулгыг автоматаар тодорхойлж, баталгаажуулж, индексжүүлэх, ангилах гэнэ. Ингэснээр мэдээлэл боловсруулахад үр дүн, үнэн зөв байдлыг нэмэгдүүлж, эртний ном олж авах, судлахад техникийн томоохон дэмжлэг болох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.