images

Хятадын физикч 100 насны төрсөн өдрөөрөө судлаачдад 3 сая юанийн хандив өгчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-05


   Хятадын алдарт физикч, академич Еэ Миньхан өнгөрөгч мягмар гарагт 100 насны төрсөн өдрөө тэмдэглэж байхдаа залуу эрдэмтдийн судалгааны ажилд зориулан гурван сая юань буюу монгол мөнгөөр нэг тэрбум 425 сая төгрөгтэй дүйцэхүйц мөнгө хандивлажээ. Түүний энэ хандив эгэл бөөмийн физикийн салбарын залуу судлаачдыг дэмжих зорилготой бөгөөд хандиваа Хятадын ШУА-ийн их сургуулийн Боловсролын санд өгчээ. Тэрбээр эгэл бөөмийн салбарын Хятадын анхны эрдэмтдийн нэг бөгөөд уг хандиваа хувийн хадгаламжаасаа өгсөн юм. Мөн түүний төрсөн өдөрт олон зуун физикч эрдэмтэд хүрэлцэн ирж бялуу хуваан, төрсөн өдрийн дуу дуулж өгч баяр хүргэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.