Эрдэнэт: Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ
Чихэнд чимэгтэй
2024-04-08
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 10 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотын "Хангарди" спорт ордонд өнөөдөр эхэлж байна. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 47, эмэгтэйчүүдийн 32 баг оролцож буй бөгөөд "Парис-2024" Олимпын наадамд эх орноо төлөөлөх бүх тамирчид зодоглож байгаа юм. Эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг жингийн барилдаанууд явагдана. Орхон аймгийн төвд гурав дахь удаагаа явагдах гэж буй энэ удаагийн тэмцээнд 36 байгууллагын 258 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөнө. Үүнээс эмэгтэйчүүдийн 57 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хамгийн олон тамирчин өрсөлдөж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.