Дэлхийн хамгийн өндөр настай хүн шинээр тодров
Анд нөхдийн мэдээ
2024-04-09
Дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Гиннесийн номонд бүртгэгдээд байсан Венесуэл улсын иргэн Перес Мора 114 насандаа өөд болсноор Английн иргэн, 111 настай Жон Альфрэд Тиннисвүд хамгийн өндөр настай хүн болж Гиннесийн гэрчилгээ авчээ. Тэрбээр 1912 оны наймдугаар сард Английн Ливерпүүл хотод төрсөн бөгөөд эдүгээ 111 нас, 222 хоногтой. Урт наслах нууцын талаар асуухад тэрбээр “Аз, аз” хэмээн хошигноод “Гэхдээ би тамхи татдаггүй, архи тохируулж хэрэглэдэг. Хэт их ууж идэх, хэт хөдөлгөөнтэй байх нь сайн биш. Аливаа юмыг хэтрүүлэх муу” гэжээ. "Титаник" хөлөг онгоц живсэн жил мэндэлсэн тэрбээр дэлхийн хоёр дайныг туулсан бөгөөд эдүгээ II дайнаас амьд үлдсэн хамгийн өндөр настай эрэгтэй хүн болоод байна. 2012 онд 100 нас хүрснээсээ хойш өөрөөсөө хатан хаан Элизабэтээс жил бүр төрсөн өдрийн мэндчилгээ хүлээн авдаг байжээ. Насаараа нягтлан бодогчийн ажил эрхэлсэн П.Мора одоо асрамжийн газарт амьдарч, бие эрүүл, ухаан саруул, өдөр тутам радио сонсож, мэдээ уншиж цагийг өнгөрөөдөг тухайгаа ярьсан байна. Харин дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй бол Испанийн иргэн Мария Браняс Морера юм. Тэрбээр өнгөрсөн сарын 4-ний өдөр 117 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.