Хятадын төмөр замын компани хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс уучлал гуйв
Анд нөхдийн мэдээ
2024-04-09
БНХАУ-д галт тэрэгний үйлчлэгч өрөөсөн гартай, хөгжлийн бэрхшээлтэй хүнээс хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ нотлосон бичиг баримт шаардаж зүй бус авирласан нь олны шүүмжлэлд өртөөд байгаа тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Галт тэрэгний үйлчлэгч үнэгүй зорчих бичиг баримт шаардахад Ли Пэнчан хэмээх тэр эр өрөөсөн гаргүй гэдгээ үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан үнэмлэх шаардлагагүй хэмээн маргажээ. Гэсэн хэдий ч үйлчлэгч дүрэм журмаар шалтаглан түүнийг нэвтрүүлээгүй тул мөнгөөрөө тасалбар авч галт тэргэнд суужээ. Энэ явдал олон нийтийн сүлжээгээр цацагдаж шүүмжлэл өрнөхөд төмөр замын компани ажилчнаа зүй бус авирласанд уучлал гуйж цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих эрхийг хамгаалахаа амласан байна. Ли Пэнчан бичлэгийг цахим орчинд нийтлэхдээ тухайн ажилтныг буруутгахын тулд биш, харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст илүү хүмүүнлэг орчин бүрдүүлэхийг хүссэнээ тайлбарлажээ. Тэрбээр "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс олон нийтийн дунд явахдаа энэ мэт найрсаг бус хандлагатай олон тулгардаг тул гадагш гарахаас халширдаг” хэмээн “South China Morning Post” сонинд ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.