images

АНУ-ын Сангийн сайд Хятадад ямар зоог барив?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-09


   АНУ-ын Сангийн сайд Жанэт Йеллэн бямба гарагт Бээжинд зургаан өдрийн айлчлалаар очсон билээ. Айлчлал өнөөдөр дуусах бөгөөд хятад хоолноос түүний хамгийн дуртай сычуань хоолоор өчигдөр зоог барьжээ. Түүний орсон зоогийн газраас Хятадын соёлын биет бус өвд багтдаг сычуань хатгамал бэлэглэсэн байна. Хариуд нь Ж.Йеллэн өөрийн нэр бүхий зоосон дурсгалын зүйл барьжээ. Үйлчлүүлсэн зоогийн газар нь Америкийн албаны хүмүүсийн орох дуртай чанасан үхрийн мах, мапо дүүпүү зэрэг хоолтой сонгодог сычуань хоолны газар аж. Ж.Йеллэн Хятадад анх очсон өдрөө Гуандун мужийн Гуанжоу хотод кантон хоол зооглосон юм. Тодруулбал, шарсан нугас, чихэрлэг, исгэлэн гахайн мах, шаржигнуур дүүпүү, кантон банш иджээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.