Полинезийн арлуудад халим хүний адил эрх эдэлнэ
Анд нөхдийн мэдээ
2024-04-09
Номхон далайн өмнөд хэсэгт орших Полинезийн арлын уугуул 15 омгийн удирдагчид халиманд хүний адил эрх эдлүүлэх тунхаг бичигт өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан тухай “The Times” сонин мэдээлэв. Тунхагт халимны шилжилт хөдөлгөөн, эрх чөлөө, эрүүл орчныг хамгаалах, халимны популяцийг нөхөн сэргээх явдлыг хуульчлахаар заасан байна. Энэ санаачлагыг ажил хэрэг болгоход эрх баригчдын дэмжлэг хэрэгтэй тул уугуул иргэд холбогдох улс орнууд тэр дундаа Шинэ Зеландын Засгийн газарт халим хамгаалах арга хэмжээг чангатгах лобби явуулахаар болсон байна. Тунхагийг санаачлагчдын нэг Лелей Лелаулу Шинэ Зеландын радиод өгсөн ярилцлагадаа, энэхүү тунхаг нь тухайн бүс нутагт төдийгүй дэлхий дахинд халимыг хамгаалахад чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.