Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног Нью-Йоркт болно
Чихэнд чимэгтэй
2024-04-09
АНУ-ын Нью-Йорк хотод энэ сарын 22-24-нд Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног болох гэж байна. Тус арга хэмжээнд Монголын банк, санхүүгийн салбарынхан, олон улсын хөрөнгө оруулагчид цугларна. Мөн энэ үеэр буюу дөрөвдүгээр сарын 23-нд “Lotte New York Palace”-д Монголын банкны форумыг “Capital Markets Mongolia” компани, Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо хамтран зохион байгуулах юм. Форумд Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Сангийн яамны Санхүүгийн бодлогын төвийн ерөнхий захирал Л.Сонор нар оролцоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.