Бэйонсэ “Billboard”-ын жагсаалтыг дахин тэргүүлэв
Анд нөхдийн мэдээ
2024-04-09
Америкийн поп од Бэйонсэ "Cowboy Carter" хэмээх шинэ кантри цомгоороо “Billboard 200" жагсаалтыг тэргүүлэв. Billboard.com сайтын мэдээлснээр тэрбээр 1964 онд уг шалгаруулалт эхэлснээс хойш жагсаалтыг тэргүүлсэн анхны хар арьст эмэгтэй болжээ. Хөгжмийн зах зээлийн судалгааны "Luminate" компанийн мэдээлснээр "Cowboy Carter" цомог худалдаанд гарснаас хойш дөрөв дэх долоо хоногтоо АНУ-д 407 мянган хувь борлогдож, энэ онд гараад буй цомгуудаас хамгийн өндөр борлуулалттай нь болжээ. Түүний цомгуудын дотроос энэ нь 2016 оны тавдугаар сард худалдаанд гарсан “Lemonade” цомог эхний долоо хоногтоо 653 мянган хувь борлогдсоноос хойшх хамгийн өндөр үзүүлэлт юм. Бэйонсэ нь кантри хөгжмийн эртний уламжлалтай Техас мужийн Хьюстон хотод өссөн билээ. Түүнээс өмнө кантри дууны төрөлд хар арьст эмэгтэй дуучин Трэйси Чэпмэн, Микки Гайтон, Бритни Спэнсэр нар амжилт гаргаж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.