Эверэст дэх хог хаягдал, цогцосыг цэвэрлэнэ
Анд нөхдийн мэдээ
2024-04-09
Балбын армийн 20 алба хаагч, 18 ширваа буюу уулын хөтөч энэ сарын 14-нөөс эхлэн Химэлайн нурууны Эверэстийн оргилд гарч хог хаягдал, цогцосуудыг цэвэрлэх гэж байна. Тус улс энэ ажлыг 2019-2023 оны хооронд хийж 110 тонн хог цэвэрлэж байв. Цэвэрлэгээний кампанит ажлыг өмнө нь “Unilever” компани ивээн тэтгэсэн бөгөөд энэ жил дахин хамтран ажиллахаар болжээ. Энэ цэвэрлэгээгээр 10 тонн хог цэвэрлэж, таван цогцос олох төлөвлөгөөтэй байна. 2023 онд Эверэстэд авирсан 12 уулчин нас барснаас гадна энэ тоонд ороогүй таван уулчин нас барсны цогцосыг олоогүй байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.