images

Япон: Жолооны үнэмлэхтэй хүмүүс гэрээгээр таксины жолооч хийнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-09


   Япон улсад ажиллах хүчний хомсдолоос үүдэн таксины жолооч дутагдах болсон тул хувийн автомашины жолооч нар төлбөртэй таксины жолооч хийх үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Тодруулбал, жолооны үнэмлэхтэй хүмүүс такси үйлчилгээний компанид цагаар ажиллах аж. "Asahi Shimbun" сонины мэдээлснээр уг үйлчилгээг өчигдрөөс эхлэн Токио, Киото хотод нэвтрүүлсэн бөгөөд энэ сардаа багтаан Йокохама, Нагоя зэрэг хотуудад, ирэх сард Саппоро, Сендай, Сайтама, Чиба, Осака, Кобэ, Хирошима, Фүкүока зэрэг найман хотод нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Хүн амын хөгшрөлт, ажиллах хүчний хомсдлын улмаас таксины жолоочийн тоо цөөрч, шөнийн цагаар алдартай аялал жуулчлалын газруудад такси олдохгүй болсныг Засгийн газар анхаарч ийм арга хэмжээ авахаар болжээ. Тус улсад таксины жолооч нарын тоо COVID-19 цар тахал дэгдэхээс өмнө буюу 2018 оны эцсээр 291 мянга байсан бол 2022 оны эцсээр 232 мянга болж буурчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.