“Microsoft” Японд 2.9 тэрбум долларын хөрөнгө оруулна
Анд нөхдийн мэдээ
2024-04-10
АНУ-ын “Microsoft” корпорац хоёр жил гаруйн хугацаанд Япон улсад 2.9 тэрбум долларын хөрөнгө оруулахаар болсныг “Kyodo News" агентлаг мэдээлэв. Тус улсад оруулж буй томоохон хэмжээний энэ хөрөнгө оруулалтыг хиймэл оюун ухааныг хөгжүүлэх дата төвийг хүчирхэгжүүлэхэд ашиглах ажээ. Тодруулбал, баруун, зүүн Япон дахь дата төвүүдэд хиймэл оюун ухааны хагас дамжуулагч суурилуулах гэнэ. Түүнчлэн “Microsoft” Японд анх удаа судалгааны бааз нээх төлөвлөгөөтэй байна. Улмаар тус улсад гурван жилийн хугацаанд гурван сая ажилчин сургах хиймэл оюун ухаанд суурилсан дахин чадваржуулах программ гаргах, робот, хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, судалгааны шинэ лаборатори Токиод байгуулахаа зарлажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.