images

Өвөр Монголд нэн ховор хотон шувуу үзэгджээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-10


   Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансанд устаж буй зүйл буюу нэн ховор амьтнаар бүртгэгдсэн хотон шувуу Өвөр Монголын Урадын хээр талд харагджээ. Хотонгийнхны овгийн энэ шувуу байгалийн нөөц газарт 16-уулаа байсныг судлаачид ажигласан байна. Шувуудын хоёр нь насанд хүрсэн, 14 нь насанд хүрээгүй байжээ. Гэхдээ тус газарт ойрын хэдэн жил хотон шувуу олон тоогоор үзэгдэх болсныг аймгийн зэрэглэлтэй Баяннуур хотын Урад хошууны ой, хээрийн захиргаанаас мэдээлснийг CGTN телевиз уламжлав. Хотон шувуу нь Зүүн өмнөд Европ, Хойд Африк, Зүүн Азийн эргийн бүс, гол, нуур, намгархаг газарт амьдардаг, 170 хүртэл см өндөр, 13 кг жин татдаг том биетэй жигүүртэн юм. Тэгвэл энэ шувуу ховордсоны шалтгаан манай улсад гэвэл хошуугаар нь хурдан морины хусуур хийснийх болно. Харин нийтлэг тохиолдолд хүнээс үргэдэг шувуу учраас удаан хугацаагаар үүрээ орхин явснаас өндөг нь бусад амьтны өгөөш болдог ажээ. Мөн нуурын ус татрах, халих, эргийн зэгс зэрэг ургамал талхлагдсанаас үүр, өндөг нь устдаг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.