Хятадын тамирчин хүндийн өргөлтийн хоёр дээд амжилтыг эвдлээ
Анд нөхдийн мэдээ
2024-04-10
Тайландын Пукет хотод болж буй Олон улсын хүндийн өргөлтийн холбооны Дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн 102 кг-ын жинд өрсөлдсөн Хятадын тамирчин Лю Хуанхуа дэлхийн хоёр дээд амжилтыг даваа гарагт шинэчиллээ. Тэрбээр түлхэлттэй өргөлтөөр 232, нийт дүнгээр 413 кг-ыг өргөснөөр шинэ дээд амжилт тогтоожээ. Хятадын тамирчин эхний удаа 181 кг-ыг захиалж алдаад оноогоороо тавдугаарт жагсаж байсан тул байраа урагшлуулахын тулд хоёр дахь оролт дээрээ 225, гурав дахь дээрээ 232 кг-ыг түлхэлттэй өргөсөн байна. Тэрбээр энэ тухайгаа “Хамаг байдгаараа хичээж бэлтгэл дээр өргөдгөөсөө ч илүүг өргөн дэлхийн дээд амжилтыг эвдэх зорилгодоо хүрч чадлаа” хэмээн ярьжээ. Сонирхуулахад, Хятадын хүндийн өргөлтийн 100-гаас дээш кг-ын жингийн тамирчид Олимпын наадмаас алтан медаль огт авч байгаагүй юм. Тиймээс Лю Парисын Олимпоос улсдаа энэ ангиллын анхны алтан медаль авчрах зорилго тавьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.