Истанбулын онгоцны буудал нарны эрчим хүчээр хэрэглээгээ бүрэн хангана
Анд нөхдийн мэдээ
2024-04-10
Истанбулын онгоцны буудал энэ оны сүүлч гэхэд нарны эрчим хүч хуримтлуулж байгууллагынхаа цахилгааны хэрэглээг бүрэн хангадаг болох гэнэ. Энэ төслийг хэрэгжүүлэхэд 212 сая евро зарцуулж гурван сая м/кв талбайд нийт 199.32 мВт багтаамжтай 439 мянган нарны хавтан байрлуулжээ. Улмаар жилд 340 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөтэй аж. Ингэснээр бүх цахилгааны хэрэгцээгээ нарны эрчим хүчээр шийдсэн дэлхийн анхны онгоцны буудал болох гэнэ. Мөн энэ төслийн алсын зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэх, нүүрс хүчлийн давхар ислийн ялгарлыг бууруулах 2050 протоколд заасан үүргээ биелүүлэх юм. Истанбулын онгоцны буудал одоогийн хүчин чадлаараа жилд 90 сая зорчигч хүлээн авах боломжтой бөгөөд өнгөрсөн онд 75 сая зорчигч хүлээн авсан бол энэ жил 85 саяд хүрэх төлөвтэй байгаа аж. Мөн сүүлийн дөрвөн жил дараалан Европын хамгийн ачаалал ихтэй онгоцны буудлаар тодорчээ. Учир нь, уг онгоцны буудал өдөрт дунджаар 1375 нислэг хүлээн авдаг байна. Онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил 2028 онд бүрэн дуусаж зургаан шинэ терминал нэмэгдсэнээр 200 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай болох гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.