images

ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийг иж бүрэн засварлажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-10


   Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 55 тасагтайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдгийн нэг нь Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг юм. Тус тасгаар хоногт 250-500 хүүхэд дотрын болон мэс заслын тусламж, үйлчилгээ авдаг бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш засвар, шинэчлэлт хийгээгүй байна. Тэгвэл энэ тасгийг иж бүрэн засварлаж, ашиглалтад оруулахад бэлэн болгожээ. Ингэхдээ агааржуулалтын систем, сантехникийн сүлжээ, цахилгаан, холбооны дохиоллын сүлжээг бүрэн шинэчилсэн байна. Мөн хүлээлгийн танхимд хүчилтөрөгчийн аппарат суурилуулж, усанд орох өрөөг тохижуулсан бөгөөд гоц халдварт өвчний шинж тэмдэгтэй хүүхэд ирсэн тохиолдолд үүднээс шууд тусгаарлах өрөөнд оруулахаар болгожээ. Хүлээлгийн өрөө болон заалыг засварлахдаа нярай хүүхэдтэй ээжүүдэд зориулсан буланг мөн байгуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.