Испани: Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь Европт илүү ашигтай
Анд нөхдийн мэдээ
2024-04-11
Испанийн ерөнхий сайд Педро Санчес Үндэсний ассамблейд хэлсэн үгэндээ "Олон улсын хамтын нийгэмлэг Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь Европт илүү ашигтай” хэмээн мэдэгдсэн тухай AFP агентлаг мэдээлэв. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард Газын зурваст дайн эхэлсний дараа, Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөхийг олон улсын хамтын нийгэмлэгээс шаардаж байсан юм. Мөн гуравдугаар сарын сүүлчээр Ирланд, Мальта, Словенийн удирдагчдын хамтаар "Хэрэв мөргөлдөөнийг шийдвэрлэхэд тустай бол Палестинийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна" гэсэн билээ. Улмаар өнгөрсөн долоо хоногт Ойрх Дорнодод айлчлах үеэрээ “Испани улс зургадугаар сарын сүүл гэхэд Палестиний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө” хэмээн мэдэгджээ. Тэрбээр Газын зурваст явуулж буй Израилийн цэргийн ажиллагааг дахин шүүмжилсэн бөгөөд "Израилийн хийж буй үйлдэл нь олон арван жилийн хүмүүнлэгийн хуулийг үгүйсгэж, Ойрх Дорнод, улмаар дэлхийн энх тайванд заналхийлж байна" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.